Нараар ажилладаг гүний худаг шинээр ашиглалтад орлоо


Английн Элева Сан болон орон нутгийн хамтын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй Solar WASH төслийн хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг суманд нараар ажилладаг гүний худаг шинээр ашиглалтад орлоо. 10 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, ухаалаг ус түгээх систем, ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү гүний худаг нь 3,000 гаруй иргэнийг аюулгүй, баталгаат ундны усаар хангана.

2025 онд уг төслийн хүрээнд манай улсын 8 аймагт нарны эрчим хүчний систем, ухаалаг шийдэл бүхий ус түгээх байр, халуун усны газар, ариун цэврийн байгууламжуудыг байгуулсан билээ. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон дэвшилтэт шийдлийг улсын хэмжээнд ийнхүү жишиг болгон нэвтрүүлснээр алслагдсан бүс нутгийн 40,000 гаруй иргэн, үүнээс 16,500 хүүхдэд стандартын шаардлага хангасан ундны усны үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: UNICEF Mongolia
Хуваалцах:


