Асуулт
Суурилагдсан хүчин чадал нь 20 кВт болон түүнээс доош сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг сүлжээнд хэрхэн холбох вэ?
2026 он, 8-р сар 6
Хариулт
Асуулт
ЭрчимНэт портал·Хэрэглэгчээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын 4.1-д зааснаар суурилагдсан хүчин чадал нь 20 кВт болон түүнээс доош үүсгүүрийг дараах дарааллын дагуу сүлжээнд холбоно. Үүнд:
Хэрэглэгч эсхүл гүйцэтгэгч компани нь Маягт №2-ын дагуу хялбаршуулсан хүсэлтийг түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид гаргана. Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор судалж, холбох боломжийн талаар хариу мэдэгдэнэ;
Угсралтын ажлыг гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч компани Маягт №1-ийн дагуу шалгах хуудсыг бөглөж, баталгаажуулан сүлжээнд холбуулах хүсэлтийн хамт түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ;
Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч болон захиалагчийн хамт газар дээр нь шалгалт хийж, тоолуурт лац тавьж, сүлжээнд холбох эсэхийг шийдвэрлэнэ;
Сүлжээнд холбох шаардлага хангасан тохиолдолд түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын 3 хоногийн дотор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд нэмэлт оруулна.
Уг журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=17435745454932&showType=1 хаягаар хандан үзэж болно.
← Бүх асуулт, хариулт